МҮОНТ-ийн 50 жилийн ойд зориулсан нээлттэй өдөрлөг болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-09-08 15:04:14
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад телевизийн салбар үүсч хөгжсөний түүхт 50 жилийн ойд зориулж, МҮОНТ үзэгч түмнийхээ санал бодлыг сонсох, хөтөлбөрийн бодлогоо танилцуулах зорилгоор өнөөдөр Сүхбаатарын талбайд нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна.

Өдөрлөг 15.00 цагт сагс болон хөлбөмбөгийн тэмцээнээр эхэлсэн. Харин албан ёсны нээлтийн цуваа  17.00 МҮОНТ-ийн байрнаас Сүхбаатарын талбайн зүг хөдөлнө. Цувааг “Шинэ үе” хамтлагийн захирал, Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Ариунболд, ЗЦА-ны төлөөлөл,”Аюулгүйн тойрог, Жолооны ард” нэвтрүүлгийн зочин, хөтлөгчөөр ажиллаж байсан Цагдаагийн дэд хурандаа С.Энхтөр, Монголын Чопперчидын Холбооны тэргүүн Сүхээ тэргүүтэй мотоциклчид хөтлөх юм.

22.00 цаг хүртэл үргэлжлэх тус өдөрлөгийн үеэр шинжлэх ухаан танин мэдэхүйн олон сонирхолтой арга хэмжээ зохион байгуулж, 50 жилийн түүхийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргах бөгөөд төгсгөлд нь задгай талбайн шоу тоглолт болох аж.

 

Ч.Ариунболд
相关新闻