Худалдаа Хөгжлийн банкыг ТоС-ийн манлайлагч байгууллагаар сонгожээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Монголын банкны холбооноос 2018 оны Тогтвортой Санхүүжилт /ТоС/-ийн манлайлагч байгууллагаар Худалдаа хөгжлийн банкыг сонгосон байна.
ТоС манлайлагч байгууллага нь тухайн жилдээ эл хөтөлбөрийг хэрэгжүүлэх, санал санаачилга гаргах, тогтвортой санхүүжилтийн талаар иргэдэд мэдээлэл өгөх, банкны мэргэжилтнүүдийг чадавхижуулах, форум зохион байгуулахад манлайлах аж.
Манлайлагч байгууллагыг Монголын банкны холбооноос жил бүр сонгодог бөгөөд 2017 оны ТоС манлайлагч байгууллагаар Ариг банк амжилттай ажилласан байна. Тодруулбал тус банк өнгөрсөн хугацаанд ТоС-ийн хөтөлбөрийг олон улсад таниулах, түнш байгууллагуудын хамтын ажиллагааг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангахад манлайлагчийн үүргээ сайн биелүүлжээ. Улмаар Ариг банк нийслэлийн гэр хорооллын утааг бууруулах оновчтой шийдлийг олж, “Утааг хамтдаа устгая” төслийг хэрэгжүүлсэн байна.
“Монгол Улсын Тогтвортой санхүүжилт /ТоС/-ийн Форум 2017” арга хэмжээний үеэр ТоС манлайлагч байгууллагын дамжин явах тугийг Худалдаа Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхонд гардуулжээ.

Б.Заяа