Хавдрын эсрэг үндэсний аян Баянхонгор аймагт нээлтээ хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2017-09-18 10:35:05
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХСҮТ, Хаан банк, МҮОНТ-ээс хамтран хавдрын өвчлөлийг эрт илрүүлж иргэдийн амь насыг аврах зорилгоор уламжлал болгон явуулж ирсэн хавдрын эсрэг үндэсний аяны нээлт энэ сарын 17-нд Баянхонгор аймагт боллоо.

Хавдрын эсрэг аяныг зохион байгуулагчид хавдрын үзлэг, оношилгоо, сургалтыг үнэ төлбөргүй гурав хоногийн турш Баянхонгор аймагт явуулах юм. Энэ зууны хар тахал гэгдэх хавдрын өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгөх юм. Аяныг өрнүүлж буй 7 жилийн хугацаанд 60 000 км явж, 100 мянган иргэнд хавдрын үзлэг оношлогоо сургалтыг үнэгүй хийсэн байна.

Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Г.Занданшатар,  ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатаар ахлуулсан ХСҮТ-ийн нэгдсэн баг, аймгийн удирдлага, иргэд олон нийт, аяныг санхүүжүүлэгч ХААН банкны хамт олон оролцов.

Ж.Болор
相关新闻