Дундговийн багш нарын урлагийн анхдугаар наадам эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн багш нарын урлагийн анхдугаар наадам өнөөдөр Мандалговь хотод эхэллээ. Урлагийн билэг авъяастай, язгуур урлагийн соёлын биет бус өвийг тээж яваа багш нараа тодруулж, алдаршуулахын зэрэгцээ шавь сургалтын залгамж холбоог сайжруулах зорилгыг энэ наадам агуулжээ.
Урлагийн анхдугаар наадамд ЕБС- ын 19 сургууль, 21 цэцэрлэг, МСҮТ- ийн багш нар оролцож байна. Багш нар өөр хоорондоо нэгдсэнээр 23 баг болж, урлагийн наадмын удирдамжийн дагуух шалгаруулалтад өрсөлдөж байна.
Зохион байгуулагч Боловсрол, соёл урлагийн газар, “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театр, Төв халхын дуулалт жүжгийн театраас шүүгчдийн бүрэлдэхүүн ажиллаж байгаа бөгөөд гоцлол болон цөөхүүл дуу, ардын хөгжмийн болон үндэсний бүжгийн хамтлаг, уран уншлага болон бусад язгуур урлагийн төрлүүдээр авъяастнуудыг шалгаруулах юм.
Өнөөдөр МСҮТ, “Говийн ирээдүй”, “Эрдмийн далай”, “Хүмүүнлэг” цогцолбор сургууль, Сайхан- Овоо, Дэлгэрхангай, Луус, Цагаандэлгэр сумын багш нарын урлагийн тоглолтоор урлагийн анхдугаар наадам эхлээд байна.
Урлагийн наадам бямба гаригт өндөрлөнө. Цаашид Монгол багш нарын өдөрт зориулан 2 жил тутамд урлагийн наадмыг зохион байгуулдаг байхаар тогтжээ.

Т. Отгонтуяа