Зүрхний гажигтай хүүхдүүдэд үнэ төлбөргүй үзлэг хийж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Улаан загалмайн нийгэмлэгийн Эрүүл мэндийн сан, Монголын Улаан загалмай нийгэмлэгээс санаачлан Улсын гуравдугаар төв эмнэлэгтэй хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд энэ сарын 25-28-нд зүрхний мэс заслын эмч нарын хамтарсан баг хүүхдүүдэд үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо хийж байна.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй хүнд, хавсарсан зүрхний төрөлхийн гажигтай 0-1 насны нярай болон бага насны 100 гаруй хүүхдийг БНХАУ-ын Бээжин хот, ӨМӨЗО-ны Хөх хотын өндөр түвшний эмнэлгүүдэд мэс заслын эмчилгээг үнэ төлбөргүй хийхээр төлөвлөжээ.
Энэхүү төслийг хэрэгжүүлэхээр БНХАУ-ын эмч болон албаны төлөөлөл бүхий 22 хүний бүрэлдэхүүнтэй баг зүрхний хүнд, хавсарсан төрөлхийн эмгэгтэй хүүхдүүдэд үзлэг, оношилгоог үнэ төлбөргүй явуулж, мэс заслын эмчилгээ нэн шаардлагатай хүүхдүүдийг сонгон БНХАУ-ын өндөр түвшний эмнэлгүүдэд эмчилгээнд явуулах аж.

Ж.Болор