Сэтгэшгүй эмнэлгийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгов
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМНийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай” захирамж гаргалаа.
Захирамжаар албан тоотуудаар ирүүлсэн саналыг үндэслэн Сэтгэшгүй ХХК-ийн эмнэлэг, сувиллын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байна. Мөн тус захирамжаар эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон эмнэлэг, сувиллын талаар харьяа татварын байгууллагад мэдэгдэж, цахим хуудсанд мэдээллийг байршуулахыг нийслэлийн Эрүүл мэндийн газар, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт үүрэгдлээ. Захирамжийн хэрэгжилтэд Нийслэлийн засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл хяналт тавих аж.