Сүхбаатар сумын хүүхдийн цэцэрлэг Улсын тэргүүний цэцэрлэг болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын БСШУС-ын сайдын 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/202 тоот тушаалаар тус аймгийн Сүхбаатар сумын цэцэрлэг 2016 оны “Улсын тэргүүний цэцэрлэг”-ээр шалгарчээ. Ингэснээр тус цэцэрлэг нь Сүхбаатар аймгийн анхны Улсын тэргүүний цэцэрлэг болж байна.
Сүхбаатар сумын хүүхдийн цэцэрлэг нь 1964 онд найман хүүхэд, нэг багштай гэр цэцэрлэгийн хэмжээнд үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол 1978 онд одоогийн ашиглаж буй цэцэрлэгийн барилга ашиглалтанд орж 50 хүүхэд хамруулж, найман хүнийг ажлын байраар хангаж байжээ. Улмаар 2012 онд өргөтгөл хийж нэг бүлэг, урлагийн заалыг шинээр барьж ашиглалтанд оруулжээ. Мөн цэцэрлэгийн багш ажилчид өөрсдийн хүчээр сул өрөө тасалгаануудыг тохижуулж гурван бүлэг нэмсэнээр тус цэцэрлэгийн хамрагдалт өдгөө 97,1 хувьд хүрсэн байна. Цэцэрлэгийн хамт олны хувьд сумынхаа цэцэрлэгийн насны хүүхдийг бүрэн хамруулж, СӨБ-ыг стандартын цэвэр тохилог орчинд чанартай, хүртээмжтэй хүргэхийн тулд хичээн ажиллаж байгааг онцлов.
Сүхбаатар аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 23 цэцэрлэгээс тус сумын цэцэрлэг анх удаа Улсын тэргүүний цэцэрлэгээр шалгарч байгаа нь энэ юм.

Т. Одончимэг