Биологийн идэвхт бүтээгдэхүүнд тавих хяналтын талаар хэлэлцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2015-11-10 15:45:21

МХЕГ-ын Хил, хорио цээрийн хяналтын газраас өрнүүлж байгаа “Хүний төлөө-Хилийн хяналт” сарын аяны хүрээнд хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлгээр цаашид Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд өөрчлөлт оруулах, биологийн идэвхт бүтээгдэхүүнд тавих хяналт, хууль эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгож, холбогдох төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах шаардлагатай гэдэгт талууд санал нэгдэв.
МХЕГ-ын даргын тушаалаар хилийн мэргэжлийн хяналтад хамрах импортын 2194 бараанд хийх хяналт шалгалтын заавар, ашиглах хяналтын хуудас, тухайн барааг шалгах кодыг баталж, 2015 оны наймдугаар сарын 25-ны өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн юм. Энэ хүрээнд эм, биобэлдмэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгсэл импортлох үед 9.3.4 код бүхий хяналтын хуудас ашиглан хяналт тавьж байна.

Хэлэлцүүлэгт биологийн идэвхт бүтээгдэхүүн импортлогч 13 аж ахуйн нэгж, НМХГ, Буянт-Ухаа боомтын Хилийн мэргэжлийн хяналтын алба, ЭМСЯ, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн төлөөлөл оролцов.

Ж.Болор

相关新闻