Авто худалдааны цогцолборт бүх төрлийн үйлчилгээг төвлөрүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2015-11-10 16:44:14

Авто худалдааны цогцолборт 6375  авто машины зогсоолын талбайгаас гадна бүрэн гэрэлтүүлэх  лед гэрэлтүүлэг, хянах камер байрлуулаад байна.

Мөн нийтийн хоолны 26 газар , бие засах газар 5, хүнсний дэлгүүр 2, эмийн сан 1, онлайн машин захиалгын төв 1, авто угаалгын газар 5,  авто машины болон дугуй засварын газар 10, нотариат, даатгалын компаниуд, Нийслэлийн татварын газрын салбар, арилжааны 4 банкны салбар, авто машины улсын дугаарын үйлдвэр 3, Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн иж бүрэн үйлчилгээ, авто оношилгоо зэргийг төвлөрүүлээд байна. Түүнчлэн хуучин 22-ын товчооноос авто худалдааны цогцолбор хүрэх  1,7 км автозамыг шинээр барьж, Нэгдүгээр хорооллоос Автохудалдааны цогцолбор хүрэх дунд багтаамжийн 3 автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд явуулахаар төлөвлөжээ. 
 “Авто худалдааны цогцолбор” нь сэлбэг, хэрэгслийн 285 павилон, 11 324 суудлын болон жийп автомашины худалдаа, 1 191 автобус, хүнд даацын автомашины худалдаа эрхлэх талбайтай байх юм. Түүнчлэн авто эскпо явагдах цогцолборын  1 барилга, үйлчилгээ оффисын 14 барилга, 42 км авто зам, 8,7 га талбайд явган хүний зам, 1 438 авто машины үйлчлүүлэгчдийн зогсоол, 36,7 га талбайд цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж, 4.4 га талбайд авто машины туршилтын талбай байхаар төлөвлөсөн хэмээн Нийслэлийн  ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

相关新闻