Сонгинохайрхан дүүрэгт 150 мянган иргэнд үйлчлэх жишиг эмнэлэг барина
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/.НЗД С.Батболд өнөөдөр Сонгинохайрхан дүүрэгт барьж буй жишиг Нэгдсэн эмнэлгийн барилгын ажлын явцтай танилцлаа.
Сонгинохайрхан дүүрэгт 300 мянга гаруй иргэн амьдардаг бөгөөд эмнэлгийн хүртээмж муу байдаг. Тиймээс НЗД-ын 2020 он хүртэлх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан дүүргүүдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилтын хүрээнд энэхүү эмнэлгийг барьж байгаа юм. Дөрвөн давхар, 200 ортой, мэс засал, төрөх, дотор, мэдрэл, хавдар, хүүхэд, эмэгтэйчүүд гэсэн 7 төрлийн үйлчилгээ үзүүлэх тус эмнэлэг нь Сонгинохайрхан дүүргийн 150 мянган иргэнд үйлчлэх боломжтой юм. Эмнэлгийг Австрийн “Вамед инженеринг” компани хоёр жилийн хугацаанд барьж, ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Өвлийн улирал дөхөж байгаа тул барилгын явцад хийх 22 ажлаас зоорийн давхар барих, дулаалах зэрэг 5 хэсгийг ирэх сарын 20-ны дотор, үлдсэн 17 ажлыг 2018 онд гүйцэтгэх аж.
Энэ үеэр НЗД С.Батболд, "Намайг анх НЗД-ын ажлыг авч байхад энэ эмнэлгийг барих тухай ярьж байсан. Харин өнөөдөр бодит ажил болон хэрэгжиж буйд баяртай байна. Барилгын ажил хожуу эхэлсэн ч гүйцэтгэгч компани төлөвлөгөөнийхөө дагуу сайн ажиллаж байна. Монголын ихэнх эмнэлэг харанхуй хонгилтой, хүйтэн байдаг. Харин энэ эмнэлэг жишиг болохуйц гэрэлтүүлэгтэй, дулаан болно. Үүнээс бусад хувийн болоод төрийн мэдлийн эмнэлгүүд ч үлгэр жишээ авна гэдэгт итгэлтэй байна. Нийслэлд энэ мэт эмнэлгийг олноор барих тусам улсын чанартай томоохон эмнэлгүүдийн ачаалал буурч, орон нутгийн иргэд түргэн шуурхай үйлчилгээ авах боломж бүрдэх юм” гэлээ.
Мөн үеэр Хотын дарга Баянзүрх дүүргийн эмнэлгийн өргөтгөлийн барилгын явцтай танилцав.

Баянзүрх эмнэлэг нь анх 1983 онд Найрамдлын районы хүүхдийн эмнэлэг нэртэй байгуулагдаж 125 ортой үйл ажиллагаагаа явуулж байсан бөгөөд эдүгээ 320 мянга гаруй хүн амд хоёр дахь шатлалын тусламж үйлчилгээ үзүүлж байна. Тус дүүрэгт 0-16 насны хүүхдийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэж, үүнтэй уялдан хүүхдийн өвчлөл өндөр, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх хүүхдийн төрөлжсөн мэргэжлийн эмнэлгийн эрэлт хэрэгцээ их байгаа юм. Тиймээс тус эмнэлэгт 4 давхар, 40 өрөөтөй, 100 ортой өргөтгөл барихаар төлөвлөсөн нь эдүгээ хэрэгжилтийн шатандаа яваа юм. Тус өргөтгөлд таван их эмч, зургаан сувилагч, дэмжих үйлчилгээний 12 ажилтан ажиллах юм. Өргөтгөлийг ашиглалтад оруулснаар ачааллыг 40-64 хувиар бууруулах боломжтой хэмээн үзэж байгаа аж.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ