Таван ахмад багшийг алдаршуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-10-04 11:00:33
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монголын багш нарын баярын 51 дэх өдрийг тохиолдуулан аймгийн ахмад багш нартаа хүндэтгэл үзүүллээ. Ахмад болон Залуу багш нарын холбоо хамтран  “Ахмад залуу үеийн залгамж холбоо он цагийн хэлхээс” уриан дор мянга мянган шавь нарынхаа бахархал нь болсон таван ахмад багшийг алдаршуулав.

“Олон улсын ахмадын баяр болон, Монголын багш нарын барыг тохиолдуулан бид залуу халуун насаа боловсролын салбартай холбож, хүн ардынхаа боловсролын төлөө ажиллаж, зүтгэж явсан багш нартаа урам хайрлах зорилгоор энэхүү үйл ажиллагаагаа зохион байгуулж байна. Бид өмнө нь цэцэрлэгийн эрхлэгч нар, сургуулийн захирлууд, гавъяаныхаа амралтанд сууж байгаа алдатртнууд, хамгийн өндөр настай ахмад багш нар гээд 40 гаруй хүнийг алдаршуулсан. Энэ удаагийн хүндэтгэлийн ажил маань дөрөв дэх жилдээ болж байгаа нь энэ юм. Үнэхээр манай ахмад болон залуу багш нарын хүсэн хүлээдэг нэг ажил болсонд бид баяртай байдаг. Бидний энэ ажлыг байнга дэмжиж тусалдаг аймгийн БСУГ, сургуулийн удирдлагууддаа талархал илэрхийлье...” хэмээн аймгийн Ахмад багш нарын холбооны тэргүүн С.Халтар хэллээ.

Монгол Улсын зөвлөх багш Х. Борчулуун, Ш.Борчулуун, Ш.Цэгмид,Д. Сумъяа, Ц.Дэлгэр нарын таван багшид хамт олон, шавь нар, үр хүүхэд нь хүндэтгэл үзүүлж, ийнхүү алдаршуулжээ.
Т. Одончимэг 
相关新闻