МАХН шинэ Ерөнхий нарийн бичгийн даргатай болно
МОНГОЛЫН МЭДЭЭМАХН-ынхан Ерөнхий нарийн бичгийн даргын суудлаа эзэнтэй болгохоор ярьж эхэллээ.
Учир нь Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба АТГ-т шалгагдаж байх хугацаандаа намын ажил үүрэг цалгардах ёсгүй хэмээн үзэж, өргөдлөө өгсөн байна.
Мөн өнөөдөр орой 18.00 цагаас МАХН-ын дэргэдэх Ардчилал, шударга ёс, Монголын залуучуудын холбоо /АШЁМЗХ/ хуралдахаар болсон байна. АШЁМЗХ энэ хурлаараа холбооныхоо Ерөнхий нарийн бичгийн даргын асуудлыг авч хэлэлцэхээс гадна цаг үеийн хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцэх юм байна.
Б.Туул