16 настнууд “Иргэний Андгай” өргөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2015-11-12 13:07:30

Монголын Залуучуудын Холбооноос  энэ сарын 14-нд 16 настнуудын “Иргэний андгай өргөх ёслол”-ын ажиллагааг Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Төрийн ордонд зохион байгуулна.

Уг арга хэмжээ нь залуу үеийнхэнд эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэн , төр улсаа эрхэмлэн дээдлэх, эх орон ард түмнийхээ өмнө хүлээх хариуцлагаа ухамсарлан чин шударгаар амьдрах, түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх зорилготой юм.

“Иргэний андгай өргөх ёслол”-д нийслэлийн шилдэг 850 сурагч оролцох бөгөөд Орон нутгийн салбар зөвлөлүүд “Андгай Өргөх Ёслол”-ын арга хэмжээг нэгэн зэрэг зохион байгуулах аж. Ёслолын арга хэмжээнд “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Д.Баттөмөр, Г.Алтаншагай, Г.Эрхэмбаяр, “Шинэ үе” продакшны жүжигчин Ц.Ганбаяр, Б.Отгонтуяа, Л.Сөрөлт болон Aim4R Dance Studio продакшны захирал урилгаар оролцох юм байна.

Ч.Ариунболд

相关新闻