Монголын брэнд "Морин хуур"-ын чуулгын 25 жилийн ойд зориулсан тоглолт болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Морин хуурын чуулга үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан тус чуулгын уран бүтээлчид баярын хөтөлбөрийн талаар танилцууллаа.
Монгол Улсын Морин хуурын чуулга нь 1992 онд байгуулагдаж өнөөг хүртэл Монгол улсдаа төдийгүй дэлхийн олон улсад монголынхоо урлаг соёлыг түгээн дэлгэрүүлэх, таниулан сурталчлахад өөрийн хувь нэмрээ оруулж ирсэн.
Ойн хүрээнд уран бүтээлчид хэд хэдэн шинэ уран бүтээлээр үзэгчдэд бэлэг барьсан бөгөөд энэ сарын 21-нд үндэсний, сонгодог, рок попын уран бүтээлчдийн хамтарсан баярын концертоо үзэгчдэд толилуулах юм.
Энэ удаагийн концерт нь шинэчилсэн хөтөлбөрөөр өнгөрсөн 5 жилийн хугацаанд бүтээсэн бүтээлийг тоглох бөгөөд ерөнхий найруулагчаар Н.Жанцанноров ажиллана.
Тус чуулгын уран бүтээлийн албаны дарга З.Хосбаяр хэлэхдээ, “Хөтөлбөрийн гол зорилго нь морин хуурчид өнөөдөр ямар түвшинд байна вэ гэдгийг харуулахад оршино. Ямар бүтээл тоглох вэ гэхээс илүү хэрхэн тоглох вэ гэдэг нь чухал. Өнөөдөр ардын хөгжмийн хамтлаг харьцангуй олон болжээ. Энэхүү нэгдсэн тоглолтод шинэ уран бүтээлийг үзэгч, сонсогчдод толилуулна” гэв.
Менежер, Морин хуурч Ж.Уугантуяа, "25 жилийн туршлагатай морин хуурын чуулга хэрхэн тоглох ёстой вэ, энэ хугацаанд манай чуулгын тоглолтыг сонссон үзэгчид ямар боловсролтой болсон бэ гэдгийг бодож хөтөлбөрөө бэлтгэлээ. Бид үндэсний хөгжмөөр дамжуулан дэлхийн болон орчин үеийн хөгжмүүдийг үзэгчдэд хүргэхийг хичээж ирсэн. Үүнийг энэ удаагийн тоглолтоор та бүхэнд харуулах болно” хэмээв.
Тус арга хэмжээний хүрээнд энэ сарын 20-ны өдөр 08:00 цагт ёслол Авида бурханы цэцэрлэгт хүрээлэнд Морин хуурын чуулгыг үүсгэн байгуулагч Цэндийн Батчулууны дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөх ёслол, 14:00 цагт Улсын филармонийн концертын танхимд “Морин хуурын чуулга 25 жил” Эрдэм шинжилгээний хурал, 15:00 цагт Хөгжимчин, зураач Г.Гантулгын “Оршихуй... Цагаан уул” гэрэл зургийн үзэсгэлэн болон Ц. Бутчулууны хөрөг, баримтат киноны нээлт, энэ сарын 21-ны 15:00 цагаас Морин хуурын чуулгын 25 жилийн ойн Баярын концерт Соёлын төв өргөөний концертын их танхимд тус тус болох юм.

Ц.Наоко
Гэрэл зургийг Т.Чимгээ
Гэрэл зургийг Т.Чимгээ