Бага олимп маргааш Мандалговьд эхэлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын ивээл дор “Бага олимп- 2017” спортын наадам Мандалговь хотод маргааш эхлэх гэж байна. Олимпын спортын төрлүүдийг орон нутагтаа дэлгэрүүлэхэд хувь нэмэр оруулахаас гадна нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэхэд олон нийтийг идэвхижүүлэх зорилгоор энэ наадмыг аймгийн Засаг дарга үйл ажиллагааныхаа энэ оны хөтөлбөрт тусгажээ.
Насанд хүрэгчдийн дунд зохион байгуулдаг спортын тэмцээн уралдаан өсвөр үеийнхнийхээс цөөн байдаг. Тиймээс Бага олимпод 18 ба түүнээс дээш насны иргэдийг өргөнөөр оролцуулахаар товлосон юм. Иргэд сагсан бөмбөг, гар бөмбөг, шатар, зуун буудалт даам, үндэсний бөх, дартс, ширээний теннис гэсэн төрлүүдээр залуучууд, дунд болон ахмад настны ангилалд өрсөлдөнө.
Спортоор дамжуулан бүх нийтээрээ нутаг орныхоо ирээдүйн хөгжлийн төлөө нэг зорилго тэмүүлэл дор нэгдэхийг ч зорилго болгож байгаа тул “Нэг зорилго- нэг баг” хэмээн Бага олимпийн уриаг тодорхойлсон байна. Бага олимпод ард иргэдээ нэгтгэн зохион байгуулж оролцуулах үүргийг сум, багийн Засаг дарга нар хүлээж байна. Бага олимп зохион байгуулах ажлын хэсгийг Засаг даргын орлогч Ж. Мөнхчулуун ахалж байна. Бага олимп хоёр өдөр үргэлжилж өндөрлөнө.

Т. Отгонтуяа