Өнөөдрийн арилжаанд 31 компани оролцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-10-18 16:54:14
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар  I, II, III ангиллын 31 хувьцаат компанийн 242 455 ширхэг хувьцаа арилжсанаас 11  компанийн хувьцааны ханш өссөн байна.

Ингэснээр 13  компанийн хувьцааны ханш буурсан бол 7  компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Их Барилга" ХК-ийн  хувьцааны ханш хамгийн өндөр буюу 14.98 хувиар өссөн бол "Гермес Центр” ХК-ийн  ханш хамгийн өндөр буюу 8.35 хувиар унажээ.

Харин Засгийн газрын үнэт цаасны  хоёрдогч зах зээлийн арилжаагаар 240 ширхэг үнэт цаасыг 22.6 сая төгрөгөөр арилжаалсан байна.

Ингэснээр "MSE ALL" индекс 1161.07 нэгж болж 0.57 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2 их наяд 288 тэрбум 721 сая 547 472 төгрөг боллоо.

Б.Заяа
相关新闻