Цагдаагийн газрын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах Иргэний зөвлөлийг байгуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Аймгийн Цагдаагийн газрын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хяналт тавих үүрэг бүхий Иргэний зөвлөлийн бүрэлдэхүүнийг аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар баталлаа. Энэ нь аймгийн ИТХ-ын дэргэд ажиллах орон тооны бус зөвлөл юм.
Цагдаагийн албаны тухай хуульд “Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавих үүрэг бүхий 5-7 иргэний төлөөллөөс бүрдсэн орон тооны бус Иргэний зөвлөл аймаг, нийслэлийн ИТХ-ын дэргэд байна” гэж заасан байдаг. Иргэний зөвлөлийн бүрэлдэхүүнийг сонгохдоо, иргэний зөвлөлд нэрээ дэвшүүлсэн иргэдийн материалыг Иргэний зөвлөлийн дүрмийн дагуу хүлээн авч, хүсэлт хүлээн авч дууссанаас хойш 3 хоногийн дотор шаардлага хангасан иргэдийн нэрсийг цагаан толгойн үсгийн дарааллаар товч намтарын нь хамтаар 30 хоногийн хугацаанд цахим хуудас, мэдээллийн самбар болон бусад хэлбэрээр ил тод тавьж, олон нийтээс санал авах ажлыг ИТХ-ын ажлын алба зохион байгуулна. Олон нийтийн саналыг харгалзан Иргэний зөвлөлийн бүрэлдэхүүнийг сонгож, ИТХ- ын тэргүүлэгчид батлах учиртай.
Дундговь аймгийн хувьд Иргэний зөвлөлийг сонгон шалгаруулалтыг дүрэмд заасан дээрх дарааллаар явуулж хараахан чадаагүй байна. Иргэний зөвлөлд нэрээ дэвшүүлэх иргэд байгаагүй гэдэг шалтгаанаар таван иргэний материалыг хүлээн авч, ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар шууд баталжээ.
Иргэний зөвлөл Сайнцагаан сумын зургадугаар багийн иргэн Ц.Лхагва, МСҮТ-ийн багш О.Гавийсүрэн, Сайнцагаан сумын долоодугаар багийн иргэн Д.Чандмань, Ц.Сугир, Өндөршил сумын иргэн Ё.Дашням нарын таван иргэний бүрэлдэхүүнтэй ажиллана.
Цагдаагийн албаны тухай хууль, Иргэний зөвлөлийн дүрмийн дагуу ажиллаж, хэрэгжүүлсэн ажлынхаа тайланг аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдэд хагас, бүтэн жилээр танилцуулж байхыг Иргэний зөвлөлд үүрэг болгож, Иргэний зөвлөлийн үйл ажиллагаа явуулах зардлыг аймгийн төсвөөс санхүүжүүлэхийг аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэд, Иргэний зөвлөлийг мэдээллээр хангаж ажиллахыг аймгийн Цагдаагийн газрын дарга М.Ганбаатарт тус тус даалгасан байна.

Т. Отгонтуяа