ӨМӨЗО-ны Ажилчны ерөнхий эвлэл МҮЭХ-той хамтран ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭММҮЭХ-ны урилгаар ӨМӨЗО-ны Ажилчны ерөнхий эвлэлийн дэд дарга Жианг Ян Вэн тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчилж байна.
Тэд МҮЭХ-ны удирдлагуудтай уулзаж хоёр орны үйлдвэрчний эвлэлийн найрсаг харилцаа, цаашдын хөгжлийн асуудлаар санал солилцож Улаанбаатар хот, МҮЭСТО-ны үйл ажиллагаа, зарим салбарын ҮЭ-ийн холбоод, ТЭЦ-3 үйлдвэр, Хятадын хөрөнгө оруулалттай компаниудын үйл ажиллагаатай танилцав.
Айлчлалын хүрээнд ӨМӨЗО-ны Ажилчны ерөнхий эвлэл Нийслэл Улаанбаатар хотын ҮЭ-ийн холбоотой хамтын ажиллагааны гэрээ байгуулах юм байна. Хамтын ажиллагааны гэрээгээр хоёр улсад ажиллаж, амьдарч буй иргэдийн хөдөлмөрлөх эрх, нийгмийн хамгаалалтай холбогдсон олон асуудлыг нааштайгаар шийдвэрлэхээр тохиролцоно хэмээн албаныхан хэллээ.
Дашрамд дурдахад төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Баяннуур, Хөх хот, Бугат хотын Ажилчны ерөнхий эвлэлийн дарга нар, ӨМӨЗО-ны Ажилчны ерөнхий эвлэлийн дэд дарга, санхүүгийн тамгын газар, гадаад харилцааны ажилтууд багтжээ.
Б.Заяа