Орос хэлний багш нар Новосибирскийн заах арга зүйгээс суралцана
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Боловсролын яамны санхүүжилтээр ШУТИС, Новосибирскийн техникийн улсын их сургууль /НТУИС/-ийн Монгол дахь төгсөгчдийн холбоо хамтран зохион байгуулж буй “Орос хэлний өдөрлөг” өнөөдөр эхэллээ.
НТУИС нь 1978 оноос Монгол Улсаас оюутан сургаж эхэлсний 40 жилийн ой 2018 онд тохионо. Ойн хүрээнд хамтарсан төсөл хэрэгжүүлэх бөгөөд Монгол дахь орос хэлний сургалтыг дэмжих, орос хэлний багш нарын заах арга зүйн түвшинг дээшлүүлэх, бэлтгэл факультетыг байгуулах, урт богино хугацааны сургалт, багш солилцоо, судалгаа хийх зэргээр хамтран ажиллах аж.
Өдөрлөгт ШУТИС, МУИС, МУБИС, БХИС, Новосибирскийн Техникийн улсын их сургуулийн эрдэмтэн багш нарын төлөөлөл оролцож байгаа юм.

УИХ-ын гишүүн, Монгол-Оросын парламентын бүлгийн дэд дарга, Төгсөгчдийн холбооны ерөнхийлөгч Б.Саранчимэг хэлэхдээ, "Монгол Улс, ОХУ-тай дипломат харилцаа тогтоогоод 96 жил болж байна. Энэ хугацаанд улс төр, нийгэм, соёл, боловсрол, шинжлэх ухаан зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд орос хэл гүүр болдог. Новосибирск хотын техникийн их сургуулийн эрдэмтэн багш нар БСШУС-ын сайдтай уулзан хамтарч ажиллахаар тохиролцлоо. Сайд ирэх сард ОХУ-ын Боловсролын сайдтай уулзахдаа орос хэлний сургалтын асуудалд ихээхэн ач холбогдол өгөхөө илэрхийлсэн. Орос хэл, орос судлалыг өргөжүүлэхэд сургуулиудын хамтын ажиллагаанаас гадна төрийн бодлого хэрэгтэй”-г онцлов.
Хоёр өдөр үргэлжлэх өдөрлөгийн үеэр багш нар илтгэл тавьж, харилцан санал солилцох юм.

Ж.Болор
Гэрэл зургийг Н.Батбаяр