БНХАУ-тай боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын харилцааг өргөжүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хай Миныг хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа хоёр орны олон жилийн хамтын ажиллагаа өргөжин хөгжиж буйг онцлоод, цаашид боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбар дахь хамтын ажиллагааг улам өргөжүүлэх боломж, чиглэлийн талаар хөндөн ярив.
Мөн тэрбээр Хятадын Засгийн газраас үзүүлж байгаа зээл тусламжийн хүрээнд сургууль, цэцэрлэгийн барилга байгууламж, соёл шинжлэх ухааны салбарын ололт амжилт зэрэг олон талт хамтын ажиллагааны үр өгөөжийг дээшлүүлэхэд илүү анхаарал хандуулж ажиллахаа илэрхийлэв.
Элчин сайд Шин Хай Мин нийгмийн хөгжлийг урагшлуулдаг том салбарын хамтын ажиллагааны хүрээнд эрдэмтэн судлаачид, багш, соёлын ажилтнууд, оюутан солилцоо зэрэг хүрээнд харилцаагаа өргөжүүлэх, орчин үеийн техник технологийн дэвшил, инноваци зэрэг олон чиглэлээр хамтран ажиллахад анхаарлаа хандуулна гэлээ.
Түүнчлэн 2019 онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиохтой холбогдуулан Монгол, Хятадын соёлын өдрүүдийг хамтарч зохион байгуулах талаар ярилцав.
Дашрамд дурдахад, хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн хүрээнд энэ оны байдлаар 500 гаруй оюутан залуус БНХАУ-д тэтгэлгээр суралцдаг байна.

Ж.Болор