БСШУС-ын сайд шинжлэх ухааны салбарт шинэчлэлт хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2017-10-26 14:48:31
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа өчигдөр ШУА-ийн Их, бага чуулганы гишүүд, Тэргүүлэгчид, Хүрээлэнгийн удирдлагуудтай ажлын уулзалт хийлээ.
 
Тэрбээр улс орны тогтвортой хөгжлийн суурь нь шинжлэх ухаанд суурилсан зөв төлөвлөлт учраас эрдэмтэн судлаачдын дэвшүүлж буй санал санаачилгыг бодитоор дэмжих, бодлогын түвшинд ахиц өөрчлөлтийг хамтарч хийх талаар тэдэнтэй санал бодлоо солилцов.
 
Шинжлэх ухааны салбарт хийх хөрөнгө оруулалтаа ДНБ-ний нэг хувьд хүргэж байж бодит дэмжлэг болдог олон улсын жишгээр хөгжихөд тодорхой алхам хийх цаг болсон. Эрдэм шинжилгээний байгууллагуудын тоног төхөөрөмжийн шинэчлэл, монгол хэл бичгээ хамгаалах асуудал, өндөр хөгжингүй улс орнуудад эрдмийн зэрэг цол хамгаалсан судлаач эрдэмтдээ тогтвор суурьшилтай ажиллахад нь дэмжлэг үзүүлэх, шинжлэх ухааны тэргүүлэх чиглэлүүдээ тодорхой болгож тусгайлан анхаарах шаардлагатайг эрдэмтэд танилцууллаа.

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа шинжлэх ухааны салбарт анхаарал хандуулж, шинэчлэлт хийх, яамны бүтцийг шинэчилж, салбарын хөгжлийг хангаж, тогтолцоог бүрдүүлэхэд анхаарах, БСШУС-ын салбарт боловсон хүчнээ бэлтгэн чадавхижуулах шаардлага тавих, техник технологийн хөгжил, дэвшлийг шинжлэх ухааны салбарт нэвтрүүлэх талаар анхаарч, хэрэгжүүлэх, сурах бичгийн агуулга, стандарт, чанарыг сайжруулахад эрдэмтэн, судлаачидтай хамтарна гэдгээ мэдэгдсэн юм. 
Ж.Болор
 
相关新闻