Оёдлын сургалтад хамрагдагсад үзэсгэлэн гаргав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймаг дахь Хөгжил политехник коллеж Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газартай хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асран хамгаалж байгаа эмэгтэйчүүдэд зориулсан сургалт боллоо.
"Оёдол-Гар урлал"-ын 21 хоногийн энэ сургалтад 20 хүн хамрагдаж, зөөлөн оёдол, монгол хүүхдийн хувцас, даалин урлах, оёмол бүтээгдэхүүний оёдол нэхмэл хатгамлын чиглэлээр дадлага эзэмшиж, цаашлаад ажил эрхлэх ур чадвар, цахилгаан тоног төхөөрөмжтэй ажиллах үеийн Хөдөлмөрийн аюулгүй байдлын ажиллагааны талаар мэдлэгтэй боллоо.
Сургалтын хугацаанд "Ажил эрхлэх ур чадвар" хичээлийг Хөгжил Политехник коллежийн Нийгмийн түншлэл, ажил мэргэжлийн чиг баримжаа хариуцсан мэргэжилтэн А.Энэрэл, аймгийн ХХҮГ-ын мэргэжилтэн Д.Янжиндулам нар, хөдөлмөрийн аюулгүй байдлын ажиллагаа болон Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй, оёдлын хичээлийг ХНХЯ, Сэргээн засалт үндэсний төв, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгэмлэг, холбоодын сургалтуудад шат дараатай хамрагдсан сургагч багш Д.Цэнгэл заажээ. Мөн сургалтад оролцогчдод даалингийн бэлдэцийг нь худалдан авч өгсөн байна.
Сургалт үр бүтээлтэй, оролцогчид санаачилгатай байсны үр дүнд тэдний бүтээлээр үзэсгэлэн гаргалаа.

А.Бямбасүрэн