Ойрын өдрүүдэд цаг агаар тогтуун байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ariunzaya@montsame.mn
2017-11-03 08:56:08
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ойрын хоёр хоногт ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна хэмээн Ус, цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.

Энэ сарын  4-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас, цас, 5-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 6-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 7-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар  хур тунадас, цас орно. Салхи 4-нд Алтайн салбар уулсаар, 5-6-нд ихэнх нутгаар, 7-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. 5-нд нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн,  өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.
相关新闻