Нөхөх олговорт 913 сая төгрөг олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
gantuya@montsame.mn
2015-11-16 16:32:40

Нийслэлээс “Амгалан” дулааны станцын барилгын трасс болон нөлөөллийн бүсэд газар нь орсон иргэдийн нөхөх олговрын хэмжээг 913 сая төгрөгөөр баталжээ.  

Эрчим хүчний яамны “Эрчим хүч” төслөөс хэрэгжүүлж буй “Амгалан” дулааны станцын цахилгааны дэд станцын нөлөөллийн бүсэд газарт орсон иргэдийн газар, үл хөдлөх хөрөнгийн нөхөх олговрын хэмжээ, “Дэд бүтэц-Эрчим хүч” төслөөс хэрэгжүүлж буй “Амгалан” дулааны станцын 2ф 700мм дулаан дамжуулах хос шугамын ажлын трасст газарт орсон иргэдэд дээрх хэмжээний нөхөх олговор олгох юм.
Иргэдийн өмчлөлийн газар дээрх үл хөдлөх хөрөнгийн нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулж гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөхийг Өмчийн харилцааны газарт даалгажээ.

Н.Туяа

相关新闻