Гэрэлтүүлгийн тоног төхөөрөмжийг хулгайд алдах нь ихэсчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2015-11-16 17:00:51

Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрэлтүүлгийн тоног төхөөрөмжийг хулгайд алдах нь ихэсчээ. Энэ нь гэрэлтүүлгийн асалтанд сөргөөр нөлөөлж буй аж.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас  гэрэлтүүлгийн тоноглол, тэжээлийн кабель, удирдлагын щит, самбарт хийх засвар үйлчилгээ, гэрэлтүүлгийн урсгал засварын ажлыг  графикт хугацаанд хийж дуусгасан эсэхийг  шалгажээ.

Шалгалтаар нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрэлтүүлгийн асалтыг “Тулга“ системийн тусламжтай хянаж байгаа эсэхийг шалган иргэдийн санал хүсэлтийг тухай бүрт нь барагдуулахад анхаарч ажиллах үүрэг болгосон байна. Мөн шалгалтын ажлын хэсгээс тухайн байршлуудад камер байрлуулан нийтийн ээмшлийн эд хөрөнгөд  санаатайгаар хохирол учруулж олон нийтийн эрх ашгийг зөрчсөн хүмүүст хуулийн дагуу хатуу хариуцлага тооцохыг анхааруулжээ.

Б.Заяа

相关新闻