Эмч нарын баг ирэх сарын 02-нд ОХУ-ыг зорино
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-д гурав дахь жилдээ зохион байгуулж буй “Эх барихын яаралтай тусламж”, “Хүүхдийн өвчин ба халдварт өвчин” сэдэвт сургалтад хамрах нийт 15 хүний бүрэлдэхүүнтэй эмч нарын баг ирэх сарын 02-нд тус улсыг зорино.
Эдгээр эмч нарыг өнөөдөр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хүлээн авч уулзлаа. Тэрбээр хэлсэн үгэндээ эрүүл мэндийн салбарт яаралтай авч хэрэгжүүлэх үндсэн 5 чиглэлээр хийх ажлаа товч танилцуулаад, хүүхдийн яаралтай тусламжийг чадвахжуулах чиглэлээр сургалтад оролцох гэж байгаад талархал илэрхийлээд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг, чадварыг нэмэгдүүлэхэд анхаарал хандуулан ажиллаж байгаа. Мөн сургалтад хамарч ирээд сурсан, мэдсэн, олж авсан туршлагаа бусаддаа түгээх, үр дүнтэй ашиглах талд анхаарах хэрэгтэйг захиад аян замдаа сайн явахыг ерөөв.
Тус улсаас жил бүр манай улсын эмч, эмнэлгийн ажилчдыг “Эх барихын яаралтай тусламж”, “Хүүхдийн өвчин ба халдварт өвчин”, “Хүүхдэд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх арга зам” гэсэн үндсэн чиглэлээр сургаж байгаа. Өнгөрсөн жил Москва, Санкт Петербург хотод болсон сургалтад эх барих, эмэгтэйчүүд, мэдээгүйжүүлэг, хүүхдийн эмч, халдвартын 19 эмч хамарсан юм.