МСҮТ-ийн суралцагчид Улаан хад хотод сурахаар явав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Тус аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв /МСҮТ/-ийн таван суралцагч ӨМӨЗО-ы Хянган аймгийн Улаан хад хотын Ажил мэргэжлийн дээд сургуульд суралцахаар явлаа. Тэд дөрвөн сарын хугацаанд суралцах бөгөөд сургалтын төлбөр, амьдрах байр, унааны зардал цаанаасаа, харин суралцагчид зөвхөн хоолны зардлынхаа хагасыг гаргах юм байна.
“Манай сургууль Дорнод аймгийн МСҮТ-тэй хамтын ажиллагаатай. Дорнод аймаг, ӨМӨЗО-ы Хянган аймагтай хамтын ажиллагааны гэрээтэй. Тус гэрээнд хоёр талаас суралцагч солилцох тухай тусгагдсан байдаг юм билээ. Энэ хүрээнд анх удаа суралцагчдаа Улаан хад хотын ажил мэргэжлийн сургуульд явуулж байна. Уг нь зургаан сарын хугацаатай байсан боловч хариу хүлээж багагүй хугацаа алдлаа. Гэхдээ хүүхдүүд маань дөрвөн сарын хугацаанд сайн суралцаад ирнэ гэдэгт итгэлтэй байгаа. Учир нь бид сурлагын үзүүлэлт болоод мэргэжлийн ур чадвараараа тэргүүлдэг хүүхдүүдээ сонгосон. Барилгын өрөг угсрагчийн ангиас дөрөв, модон эдлэлийн мужаан ангийн нэг, нийт таван суралцагч явсан. Мөн энэ хугацаанд манай багш нар хүүхдүүдээ эргэнгээ давхар өөрсдөө туршлага судлаад ирэх юм” хэмээн МСҮТ-ийн захирал Д.Гантулга хэллээ.

Сүхбаатар аймгийн МСҮТ нь 13 чиглэлээр мэргэжил эзэмшүүлэх эрхтэй ч одоогоор 11 мэргэжлээр 300 гаруй суралцагчийг сургаж байна.
Т.Одончимэг