Хосе Мартины "Алтан үе" хүүхдийн зохиолыг монгол хүүхдүүд унших нь
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Кубын хувьсгалын удирдагч Фидель Кастро Русын таалал төгссөний нэг жилийн ойг тэмдэглэх хүрээнд Их удирдагчийнхаа дурсгалд зориулж Кубын үндэсний баатар, яруу найрагч, нэрт зохиолч Хосе Мартины "Алтан үе" хүүхдийн зохиолыг монгол хүүхдүүдийн хүртээл болгохоор дахин хэвлэж Нийслэлийн Хан-Уул дүүргийн Хосе Мартины нэрэмжит 52 дугаар дунд сургуульд БНКУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Раул Делгадо Консепсион хүлээлгэн өгөх ёслол энэ сарын 27-нд боллоо.
Элчин сайд ёслолыг нээж үг хэлэхдээ "Хосе Мартины сургааль, үйл хэрэг Фидель Кастро Русын цогцлоосон хувьсгалын үйл хэргээр дамжин Кубын төдийгүй дэлхийн дахинд өнөөг хүртэл хадгалагдсаар ирсэн тухай онцлов. Мөн тэрбээр Хосе Мартины сургааль, зарчим Кубын ард түмний тусгаар тогтнол, бие даасан байдлыг тодорхойлоход чиглэсэн удирдамж, уриа болсон. Хагас зууны турш Куба Улсыг удирдсан их удирдагч, улс төрийн нэрт зүтгэлтэн, гүн ухаантан, гүн сэтгэгч, байлдагч, Кубын ард түмний эцэг Фидель Кастро Рус үндэсний баатар, нэрт зохиолч Хосе Мартины сургаальд үнэнч байж, түүний үйл хэргийг дагаж их хувьсгалыг байгуулж, тусгаар тогтнолоо тунхагласан юм. Хосе Мартины үнэнч шавь Фидель бидний зүрх сэтгэлд үүрд мөнхөд оршиж, түүний цогцлоосон улс эх орон, бүтээсэн гавьяа, үйл хэргийг манай ард түмэн мөнхөд үргэлжлүүлэх болно" хэмээн тэмдэглэлээ.
Тус арга хэмжээнд МАХН-ын дарга Н.Энхбаяр, Бүгд Найрамдах социалист Вьетнам болон Ардчилсан Лаос Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд нар, Испани хэлний Говь дээд сургуулийн анхны төгсөгчдийн төлөөлөл, Монгол-Кубын найрамдлын нийгэмлэгийн ерөнхийлөгч Хамба лам Ч.Дамбажав болон ГХЯ-ны Америк, Ойрхи Дорнод, Африкийн газрын мэргэжилтэн зэрэг зочид төлөөлөгчид оролцлоо.
Мөн МАХН-ын дарга Н.Энхбаяр сурагч, хүүхдүүдэд хандаж Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байхдаа Фидельтэй уулзах завшаан тохиож байсан тухай болон Хосе Мартин зэрэг дэлхийн суут хүмүүс, агуу удирдагчдын сургааль, үзэл баримтлал, түүхэн замнал, өөрийн хүчээр хэрхэн амжилтанд хүрсэн, хүн төрөлхтөнд оруулсан хувь нэмрийг уншиж, судалж, тэднээс суралцах хэрэгтэй хэмээн захив.

Ж.Болор