Сургууль, цэцэрлэгийн эмч нарыг чадавхжуулах шаардлагатай гэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн эмч нарыг чадавхжуулах зорилго бүхий “Ирээдүй хойчийнхоо эрүүл мэндэд анхаарья” зөвлөгөөн Улсын нэгдүгээр төв эмнэлэгт болж байна.
Энэхүү арга хэмжээг ЭМЯ, БСШУСЯ, Нийслэлийн боловсролын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Эмнэлзүй Анагаах Ухааны академи хамтран зохион байгуулж буй юм.
Манай улсад өнөөдрийн байдлаар ерөнхий боловсролын төрийн өмчит болон хувийн сургуульд нийт 500 орчим эмч ажилладаг байна. Үүнийг сурагчдын тоотой харьцуулбал нэг эмчид ойролцоог 1100-2000 орчим сураг ногдож байгаа юм. Үүний улмаас сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн эрүүл мэндийн чиглэлийн мэдлэг мэдээлэл хомс төдийгүй, чанартай тусламж үйлчилгээ авах нөхцөл бүрдэхгүй байгаа юм. Нөгөөтэйгүүр боловсролын салбарт ажилладаг эмч нарын цалин харьцангуй бага тул боловсон хүчний хомдолд орох магадлал өндөртэй байгааг зөвлөгөөнд оролцогчид онцолж байна.
Тиймээс боловсролын салбарт ажиллаж буй эмч нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, цалин хөлсийг нэмэгдүүлэх, тэднийг мэргэжлийг дээшлүүлэх, чадавхжуулах зайлгүй шаардлага тулгараад буй юм. Энэ нь эх орны ирээдүй болсон хүүхэд багачуудыг эрүүл өсч торниход томоохон түлхэц үзүүлнэ гэдгийг оролцогчид дурьдлаа.

Ч.Ариунболд