Цусны төв стрессээс ангижрах 14 хоногийн аян зарлалаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЦССҮТ Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд боловсруулан баталсан “Эрүүл төв” хөтөлбөрийн хүрээнд “Ажлын байрны стрессээс ангижрах 14 хоногийн аян” зарлаж өнөөдөр нээлтээ хийлээ.
Уг аяны хүрээнд СЭМҮТ-ийн их эмч, докторант С.Мөнхтуяа стрессийн хор аюул, түүнээс салах арга замын талаар сонирхолтой лекц уншиж, харилцан санал солилцов.
Энэхүү арга хэмжээг зохион байгуулснаар тус төвийн нийт эмч, ажилтнуудын стрессийн талаарх мэдлэг дээшилж, түүнээс сэргийлэх аргуудад суралцаж, улмаар ажлын байранд гарах алдаа эрсдлээс сэргийлэх чадвар, идэвх чармайлт, бүтээмж сайжрах юм.
“Стресс бол манай нийгмийн тулгамдсан асуудал болоод байгаа. Үүнээс ангижран салсан цагт ажилтнуудын ажлын бүтээмж дээшлэх нь тодорхой. Ажлын бүтээмж сайжрах нь байгууллагын хөгжил дэвшлийн гол үндэс юм. Энэхүү чухал аян санаачилсан хамт олондоо талархаж байна” хэмээн тус төвийн залуу ажилтан өгүүлэв.

Ж.Болор