Ховдын ИТХ-ын дарга ажлын албатайгаа хамтран ажил үүргээ гүйцэтгэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймгийн ИТХ-ын V хуралдааны дараа аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвгандийг тамгаа аваад зугтсан гэх мэдээлэл түгээгдэж эхэллээ. Харин энэ талаар хэвлэл мэдээллийнхэн түүнээс тодрууллаа.
Ховд аймгийн ИТХ-ын даргыг огрцууллаа гэж бодоход хурлын байнгын дэгд заасны дагуу насаар хамгийн ахмад нь хурал удирдах эрхтэй. Гэтэл тооллогын комисс Г. Пүрэвганди даргыг 59,4 хувиар огцуулах санал гаргасан тухай тогтоолын төсөл танилцуулж, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Т.Жаргалсайханд хуралдаан удирдах ажлыг хүлээлгэж өгсөн. Үүний дараа МАН-ын намын бүлэг 30 минутын завсарлага авч, завсарлага нь дууссаны дараа төлөөлөгчид буцаж хуралдааны танхимд орж ирэхэд ирц 50 хувиас дээш гараагүй учир хуралдааны ирц бүрдээгүй гэж үзээд аймгийн ИТХ-ын V хуралдааныг нээлттэйгээр завсарлуулад байна гэж ярилаа.
Харин аймгийн ИТХ-ын хуралдаан нээлттэй завсарласан учир Г.Пүрэвганди аймгийн ИТХ-ын 5 дугаар хуралдааны тогтоолын төсөл боловсруулж, ажлын албатайгаа хамтран ажил үүргээ гүйцэтгэж байна.

А.Бямбасүрэн