“Шинэ жил” киноны уран бүтээлчид үзэгчдийн хүслийг биелүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2017-12-15 17:55:39
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Тэгт тойрог” кино компани, ”We” film, “Нүүдэлчний домог” теле студийн хамтран бүтээсэн “Шинэ жил” романтик инээдмийн кино үзэгдэл хүрлээ. 

"Баяраар хайртай хүмүүстэйгээ заавал үзэх кино” хэмээн уран бүтээлчид нь онцолж буй тус кинонд гарах нууцлаг өвгөн кино урлагийг дэмжигч үзэгчиддээ зориулан бэлэг барьж байна. Уг бүтээлийг үзсэн тасалбарын ард хүслээ бичин “Шидэт хайрцаг”-т хийсэн хэн нэгний хүсэл биелэх аж. Ингэхдээ гурав хоног тутамд  азтай нэгний хүслийг биелүүлэх юм байна.
Хүслийн шидэт хайрцаг Улаанбаатар хотын 8 кино театрт байрлах бөгөөд азтаныг киноны гол дүрийн жүжигчид ээлж дарааллаар шалгаруулна. Баяраар хүслээ биелүүлэх боломж үзэгчдэд нээлттэй бөгөөд уран бүтээлчдээс тавих шалгуур нь кино үзсэн тасалбарын ард хүслээ бичин,  шидэт хайрцганд хийж буй зургаа даран “Шинэ жил” уран сайхны киноны пэйжид илгээх юм.
Дашрамд киноны агуулгыг сонирхуулахад, “Шинэ жилийн үдэшлэгт хэт баярласан Зоригоо нэгэн нууцлаг өвгөнтэй тааралдсанаар маргааш өглөө нь үл таних эмэгтэйн гэрт сэрнэ. Гучин насыг хэдийнээ давсан ч гэрлэж амжаагүй гоонь эр өөрөө ч мэдэлгүй будлианы гол дүр болон хувирах юм. 

Ж.Болор
相关新闻