УИХ-ын сонгуулийн хуулийн маргааныг эцэслэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРМонгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн холбогдох заалт Үндсэн хууль зөрчсөн гэх маргааныг эцэслэн шийдвэрлэхээр Үндсэн хуулийн цэц их суудлын хуралдаанаа энэ сарын 27-нд хийхээр товлоод байна.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт “Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан УИХ-ын гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна” гэж заасан нь хүнийг эрхэлсэн ажил, албан тушаалаар нь ялгаварлан гадуурхаж үл болно гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлтийг өмнө нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэц гаргасан билээ. Дээрх дүгнэлтийг Монгол Улсын Их Хурал хэлэлцээд, түүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн тул Үндсэн хуулийн цэц их суудлын хуралдаанаа зарлах болсон юм.
Н.Туяа