Чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-11-19 15:23:55

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаан эхэллээ.

Хуралдаанаар Засгийн газраас өнгөрөгч 8 дугаар сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрчим хүч хэмнэлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Энэхүү хуулийн зорилт нь эрчим хүчийг хэмнэх, үр ашигтай хэрэглэхтэй холбогдон үүссэн харилцааг зохицуулахад чиглэгдэж байгаа юм. Уг хууль нь таван бүлэг бөгөөд хуульд заасан үүргээ биелүүлээгүй албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арваас арван тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор хуулийн төсөлд тусгажээ.

Одоо зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж байна. Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Б.Туул

 

相关新闻