Орон нутагт С вирусийн идэвхжил болон сүрьеэгийн оношилгоо хийх боломж бүрдэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/.“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгээр 114 сая 382 400 төгрөгийн үнэ бүхий LD-3100 загварын 97 ширхэг лабораторийн центрифугийг өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хүлээлгэн өглөө.
Уг тоног төхөөрөмж нь цус болон биеийн бусад шингэнээс шинжилгээ хийх дээж ялгах зориулалттай лабораторийн үндсэн суурь төхөөрөмж бөгөөд нэг удаад 24 сорьцийг ялгадаг байна. Мөн автомат тохиргоотой, төрөл бүрийн хуруу шилэнд тохирсон хамгийн сүүлийн үеийн загварынх гэдгээрээ онцлогтой аж.
Дээрх тоног төхөөрөмжээр сүрьеэгийн төгс оношилгоо, мөн орон нутагтаа С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээг хийх бүрэн боломж бүрджээ. Сүрьеэгийн өвчлөл, тухайн аймгийн эрүүл мэндийн газраас ирүүлсэн мэдээллийг үндэслэн Увс, Сүхбаатар аймгуудад эхний ээлжинд дээрх төхөөрөмжийг олгосныг албаныхан тодотголоо.

"Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 15-65 насны хүн амыг эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжүүлтээр элэгний В,С вирусийн илрүүлэг шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байна.
Одоогоор улсын хэмжээнд нийт 353 445 хүн хамрагдаад байгаа аж. Энэ нь хамрагдвал зохих хүн амын 47.1 хувь нь юм байна.

Б.Заяа