“Залуучуудын хөгжлийг дэмжих салбар хороо” байгуулагдлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ Энэ сарын нэгнээс “Залуучуудын хөгжлийг дэмжих тухай” хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор Орхон аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт “Залуучуудын хөгжлийг дэмжих салбар хороо” байгуулагдаж байна. Салбар хороонд 15-34 насны салбар бүрийн төлөөллийг хамруулсан 15 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллана.
Шинээр мөрдөгдөж буй хуулийн үзэл санаа нь нийгмийн хөгжилд залуучуудын оролцоо, эрх, үүргийг тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулахад салбар хорооны зорилго оршиж байгаа юм. Мөн хувь хүний хөгжил боловсрол, соёл, урлаг, спорт, шинжлэх ухаан, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, аюулгүй амьдрах, хөгжих орчин зэрэг таван чиглэлээр залуучуудыг дэмжих ажээ. Залуучуудад чиглэсэн үйл ажиллагаа явуулахдаа иргэний нийгэм, төрийн бус байгууллагын оролцоог илүү хангах гэнэ.
Орхон аймаг 100 гаруй мянган хүн амтай. Үүний 60 гаруй хувийг залуучууд эзэлдэг бөгөөд тэдэнд тулгамдсан асуудал их байдаг тул 2014 онд “Залуучуудын хөгжлийн хөтөлбөр 2020”-ыг баталж НҮБ-ын санхүүжилтээр “Залуучуудын хөгжлийн төв” –ийг ажиллуулах болсон. Тус төв дөрвөн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан бол энэ оноос 7 чиглэлээр ажиллах боллоо.

Б.Оюун-Эрдэнэ