ШУТИС төлбөрөө төлсөн оюутанд НӨАТ-ын баримт олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
gantuya@montsame.mn
2018-01-18 14:42:40
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль 2017 оноос эхлэн оюутнууддаа сургалтын төлбөр төлсөн баримтыг татварын И-баримт системээс олгох боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.

Сургалтын төлбөр хэдийгээр НӨАТ-аас чөлөөлөгдөх бараа ажил, үйлчилгээ хэдий ч ШУТИС-ийн оюутнуудад сургалтын төлбөр төлсөн баримтаараа  И-баримтын сугалаанд оролцож азтан болох боломж нээгдэж байгаа аж. Мөн энэ оноос эхлэн сургалтын төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэхэд бүрдүүлэх материалын жагсаалтад заавал И-баримт системээс хэвлэгдсэн төлбөрийн баримтыг үндэслэх учир бусад сургуулиуд ШУТИС-тай адил татварын нэгдсэн системд холбогдон төлбөрийн баримтыг олгож эхлэхийг уриалж байна.  
Н.Туяа
相关新闻