Спортын гэмтлийн эмчилгээний орчин үеийн чиг, хандлага

ВИДЕО МЭДЭЭ
montastudio@montsame.gov.mn
2018-01-19 12:34:33

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг нь 2018 онд олон зорилго, зорилт өмнөө тавин ажиллаж байна. Үүний нэг бол “Тулгуур эрхтний гэмтлийн мэс засал, согог заслын төв” байгуулах юм.

Энэ ажлын хүрээнд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Гэмтэл, согог судлалын тасаг санаачлан “Спортын гэмтлийн эмчилгээний орчин үеийн чиг, хандлага” сэдвийн хүрээнд цуврал семинар зохион байгуулахаар төлөвлөн, эхний цуврал  болох “ Өвдөгний үений гэмтлийн оношлогоо, эмчилгээний асуудлууд” семинарыг зохион байгууллаа.

Уг семинар нь гэмтлийн тэр дундаа спортын гэмтлийн тулгамдаж буй асуудлууд, хагалгааны дараах сэргээн засах эмчилгээ, урьдчилан сэргийлэх арга хэмжээг гэмтлийн чиглэлээр үйл ажиллагааг явуулдаг улсын болон хувийн эмнэлэг, эмч, судлаачидтай хамтран зохион байгуулж, цаашид баримтлах чиг хандлагаа тодорхойлох юм. Ингэснээр спортын гэмтлийн үеийн тусламж, үйлчилгээг сайжруулах аж. 

Семинарт нийт 100 гаруй гэмтлийн эмч, мэргэжилтнүүд оролцож, нийт 7 илтгэл тавигдлаа. Онцлоход ХБНГУ-ын Берлин хотын Доминикус эмнэлгийн Гэмтэл, согог заслын эмч Д.Эрдэмбаяр хүрэлцэн ирж, “Өвдөгний үений эмгэг ба түүний дотроос тамирчдад тохиолддог эмгэгүүд” болон “Өвдөгний үений эмгэгийн мэс заслын бус болон мэс заслын эмчилгээ” гэсэн сэдвээр илтгэл тавьсан явдал байлаа.

相关新闻
注释