Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд Буриадын эмч нар ирж ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ariunbold@montsame.gov.mn
2018-01-19 14:06:39
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв, Бүгд найрамдах Буриад улсын Н.А.Семашкогийн  нэрэмжит Клиникийн эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээ байгуулав.

Гэрээний хүрээнд Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч нарыг Буриадад мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах, хүүхдийн эмчийг урьж ажиллуулах юм. Мөн тус дүүргийн иргэдийг Буриад улсад хөнгөлөлттэй үнээр эмчилгээнд хамруулах аж. Харин Буриадын зүгээс Монголын уламжлалт эмчилгээний эмч нарыг урьж ажиллуулах юм.

Хамтынн ажиллагааний гэрээнд Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ө.Батжаргал, Бүгд найрамдах Буриад улсын Н.А. Семашкогийн  нэрэмжит Клиникийн эмнэлгийн захирал Е.Ю.Лудупова нар гарын үсэг зурлаа.

Ч.Ариунболд
相关新闻