Газрын тосны бүтээгдэхүүний 39 хоногийн нөөцтэй байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын 23-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд ердийн хэрэглээний 39 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна.
Үүнээс А-80 автобензин 60, Аи-92 болон Аи-95 автобензин 41, дизелийн түлш 38, ТС-1 онгоцны түлш 18 хоногийн нөөцтэй байна. Манай улс газрын тосны бүтээгдэхүүнийхээ хэрэгцээг 100 хувь импортоор хангадаг бөгөөд 2014 онд 1,3 сая, 2015 онд 1,2 сая, 2016 онд 1,2 сая, 2017 онд 1,5 сая.тн газрын тосны бүтээгдэхүүнийг тус тус импортоор худалдан авчээ. Цаашид эдийн засгийн өсөлттэй уялдан түлш, шатахууны хэрэглээ нэмэгдэх төлөвтэй байгаа юм.
Засгийн газрын тогтоолоор газрын тосны бүтээгдэхүүний 30 хоногийн хэрэглээтэй тэнцэх хэмжээний буюу 94,7 мянган тонн шатахууны нөөцтэй байхаар тогтоон аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулан ажиллаж байгаа аж. “Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 2008 оны 48 дугаар тогтоолоор газрын тосны бүтээгдэхүүнийг нөөц хэлбэрээр байршуулах, нөөцийг хадгалахад нэмж шаардагдах сав барих ажлыг зохион байгуулахыг даалгасан. Мөн төрөөс газрын тосны салбарт баримтлах бодлогод газрын тосны бүтээгдэхүүний нөөцийг хадгалах агуулахыг бүс нутаг, нийслэл орчимд барих асуудал тусгасан боловч улсын нөөцийн агуулах барих ажилд санхүүжилтийн асуудлаас шалтгаалан удаашралтай байна.
Улсын хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүний үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд нь нийт 97 агуулах, 1267 шатахуун түгээх станц, шингэрүүлсэн шатдаг хийн 10 цэнэглэх станц, автомашин хийгээр цэнэглэх 82 станцаар дамжуулан бөөний болон жижиглэнгийн үйл ажиллагаа явуулж буй.