Монгол эмч нарын баг амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2018-01-29 10:29:45
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өчигдөр Хавдар судлалын үндэсний төв /ХСҮТ/-ийн эмч нарын багийн амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал 7 цаг үргэлжлэн амжилттай дуусав.

Хорт хавдраар өвчилсөн эрэгтэйд мэс заслыг хийсэн бөгөөд ХСҮТ-ийн ерөнхий захирал, профессор Ж.Чинбүрэн, Элэг, цөс, нойр булчирхайн тасгийн эрхлэгч Э.Тайванбаатар нараар ахлуулсан 42 хүний бүрэлдэхүүнтэй эмч нарын баг амжилттай ажиллав.



Мөн БНСУ-ын Самсунг эмнэлгийн эмч нарын хяналт дор тус мэс заслыг хийсэн бөгөөд донор болон өвчтөний биеийн байдал сайн байна.
Д.Өлзий
相关新闻