Нам, эвслийн бүлгүүд хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2015-11-23 00:57:50

УИХ-ын шинэ долоо хоногийн үйл ажиллагаа өнөөдөр нам, эвслийн бүлгийн хуралдаан болон ажлын хэсгийн хуралдаануудаар эхэлнэ. 

Өнөөдөр УИХ дахь Ардчилсан намын бүлэг Төрийн ордны “А” танхимд, МАН-ын бүлэг “Б” танхимд, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг “В“ танхимд 10:00 цагаас тус тус хуралдах юм. Энэ долоо хоногийн хувьд УИХ-ын байнгын хороод, чуулганаар хэд хэдэн шинэ асуудал орж ирж байгаагаас дурдвал Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Экспорт Импорт банк хооронд байгуулах 1.0 тэрбум ам. долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн төсөл, Монгол Улсын Төв банк /Монгол банк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, “Юмжаагийн Цэдэнбалын нэр төрийг сэргээж, алдар гавьяаг нь мөнхжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” зэрэг байгаа юм. УИХ дахь нам, эвслийн бүлгүүд өнөөдөр эдгээр болон бусад асуудлыг хэлэлцэж байр сууриа нэгтгэх юм.  
Үүнээс гадна өнөөдөр найман ажлын хэсэг хуралдах юм байна. 

Н.Гантуяа

 

相关新闻