Монголын зочид буудлуудад үнэлгээ өгчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭММонголын Зочид буудлуудын холбоо БНСУ-ын Мэргэжлийн зочид буудлуудын менежментийн ассоциацтай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав.
Монгол Улс АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтыг ирэх онд зохион байгуулахтай холбоотой талууд туршлага хуваалцаж, хамтран төсөл хэрэгжүүлэх боломж бүрдэж буйг албаныхан онцлов.
АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр 43 зочид буудал гадаадын зочдод үйлчлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Энэ хүрээнд зочид буудлуудын чанар сайжруулах, бэлтгэл хангах ажлын хүрээнд дээрх хоёр тал санамж бичиг байгууллаа.
БНСУ-ын Зочид буудлуудын холбооныхон Монгол Улсад зочилж Монголын зочид буудлын орчинд үнэлэлт хийж, зөвлөгөө өгсөн байна.
Б.Заяа