Хог хаягдлын талаарх гомдлыг 11-11 утсаар авч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2015-11-24 09:20:35

Нийслэлийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх, ил задгай хог хаягдлыг багасгах, тохижилт, хог хаягдлын хяналтыг сайжруулах зорилгоор нийслэлийн хороодод олон нийтийн байцаагч ажилалаж байна.

Байцаагчид нь хог хаягдал, тохижилттой холбоотой зөрчлийг баримтжуулж, зөрчлийн тэмдэглэл хөтлөн хорооны Засаг дарга болон мэргэжлийн хяналтын улсын байцаагчид шилжүүлж, зөрчил гаргасан этгээдэд ажлын 3 хоногийн дотор холбогдох хууль, журмын дагуу торгууль, шийтгэвэр ногдуулах үүрэгтэй.

Хог хаягдлын талаарх гомдлыг 11-11 төв авч байгаагаас гадна тухайн хорооны хог тээврийн үйлчилгээний компаниуд зөрчил гомдлыг шууд хүлээн авч цэвэрлэж байгаа аж. 

相关新闻