15 настай охины суудал дор бөмбөг байрлуулсан байжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМОросын А-321 онгоцны сэгүүдэд хийсэн экспертизийн дүнд дэлбэрэх төхөөрөмжийг байрлуулсан газрыг тогтоов. Уг төхөөрөмжийг онгоцны салоны 30, 31 дүгээр суудлын дор байрлуулсан бөгөөд тэнд 15 настай Маша охин, 78 настай Санкт-Петербургийн тэтгэврийн хөгшин сууж явсан тухай оросын “Life News“ телевизийн суваг уламжлав.
Онгоцны сэгүүд болон нас барагчдын шарилуудад хийсэн химийн шинжилгээний дүнд тусгай албаныхан 1 кг тротиллтай тэнцэх бөмбөг 30А, 31А суудлуудын хооронд дэлбэрсэн болохыг тогтоожээ. Эдгээр суудлууд дээр сууж явсан зорчигчид тэр даруйдаа нас нөгчсөн байна.
Дэлбэрэлтийн давалгаан онгоцны толгой хэсэгт 27 дугаар эгнээ хүртэл тарсан байжээ. Харин онгоцны сүүл тал руу дэлбэрэлтийн давалгаан 32 дугаар эгнээ хүртэл тархсан байв.
Өнгөрсөн 10 дугаар сарын 31 -ний өдөр Шарм-эль-Шейх –Санкт-Петербургийн чиглэлд нисч явсан Оросын “Когалымавиа” компаний А-321 онгоц Египетийн Синайн хойгт осолдож, онгоцонд явсан 217 зорчигч, нисэх багийн 7 гишүүн, нийт 224 хүн амь үрэгдсэн билээ. Онгоцонд Орос, Беларус, Украйны иргэд зорчиж явсан бөгөөд тэдний дийлэнх олон нь ОХУ-ын иргэд байсан. Энэхүү эмгэнэлт явдлын хариуцлагаыг “Лалын улс” бүлэглэл хүлээсэн юм.
ОХУ нь 2014 оны 12 дугаар сард “Лалын улс” бүлэглэлийг хуулиар хориглосон юм.
Москва хот. А.Огторгуймаа