Залуус жүжигчин Д.Батаатай “болзоно”

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2015-11-24 14:01:36

Монголын Залуучуудын холбооноос зохион байгуулж буй “Чухал яриа” уулзалтын энэ удаагийн зочноор СТА, Мөрөөдлийн театрын жүжигчин Д.Баттөмөр буюу Батаа оролцох гэнэ.

"Амьдралын сайхан нь уулзахдаа байдаг" уриатай тус уулзалт уламжлалт ёсоор МЗХ-ны “Залуус танхим”-д  энэ сарын 26-ны 17 цагаас болох юм.  “Чухал яриа” уулзалт нь 14 хоногт нэг удаа болдог бөгөөд энэ удаа дөрөв дэх уулзалтаа зохион байгуулж байгаа нь энэ аж.

Б.Туул

相关新闻