Дахин төлөвлөлтийн хүрээнд энэ онд 2000 өрхийг орон сууцтай болгоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НЗДТГ нийслэлийн гэр хорооллын орон сууцжуулах, дахин төлөвлөх арга хэмжээг хэрэгжүүлээд багагүй хугацааг үджээ.
2013 онд эхлэл нь тавигдсан гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 5200 гаруй өрхийн орон сууцыг барьж ашиглалтад оруулсан байна. Тэгвэл энэ онд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд 2000 орчим өрхийг орон сууцанд оруулах төлөвлөгөөтэй ажиллаж буйг хотын дарга “Утаагүй Улаанбаатар” форумын үеэр хэллээ.
Ипотекийн зээлийн урьдчилгааг 5 хувиар бууруулж 25 хувь болгох ажлын хэсэгт БХБЯ, Сангийн яам, Монгол банкны төлөөлөл багтжээ. Орон сууцны зээлийн санхүүжилтийг үргэлжлүүлэхийн тулд төр-хувийн хэвшил хамтрах нь зүйтэй гэсэн шийдэлд хүрснийг албаныхан тодотгов.