“Монголын дауны холбоо” ТББ Орхон аймагт ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-03-05 08:16:17
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ “Ураг эхийн хэвлийд бүрэлдэх явцад 46 хромосомын 21 дэх хос хромосом нь хуваагдлын үед бүрэн салаагүйн улмаас дауны синдром үүсдэг.  Энэ нь төрөхөөс үүдэлтэй ч тэд эрүүл хүн шиг сэтгэж, ярьж, сурсан зүйлээ хэзээ ч мартдаггүй юм” гэж “Монголын дауны холбоо” ТББ Орхон аймагт зохион байгуулсан сургалтын эхэндээ тодотгосон юм.
Тус төрийн бус байгууллага даунтай хүүхдүүдийн эцэг, эх болон багш, эмч нарт зориулж Дархан-Уул, Орхон аймагт нэг өдрийн сургалт зохион байгуулж дауны хам шинжтэй хүүхдүүдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн харилцаанд ороход хэрхэн туслах, ар гэрийхэн юу хийх талаар зөвлөгөө, мэдээлэл өглөө. Мөн дауны хам шинжтэй хүүхдийг нийгэм хэрхэн ойлгож, дүгнэж байгаа талаар ч ярилаа. Орхон аймагт тусгай хэрэгцээт 333 хүүхэдтэй ажилладаг гурван төв бий. Тэдний төлөөлөл дээрх сургалтад хамрагдсан юм.
Б.Оюун-Эрдэнэ

相关新闻