Хотжилт, дуу чимээний бохирдлоос үүдэлтэй сонсгол бууралт нэмэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/ Орхон аймагт сонсгол бууралт буюу дүлийрэл нь улсын жишгээс өндөр үзүүлэлттэй байна. Энэ нь ил уурхайн тоосжилт, хотжилт, дуу чимээний бохирдол, чихэвчний хэрэглээтэй холбоотой гэж мэргэжлийн хүмүүс хэлж байна.
Өвчний улмаас муудсан сонсгол эмчилгээний явцад сэргэдэг бол чихэвчнээс улбаатай дүлийрэл ахин сэргэдэггүй ажээ. Хүний хоорондын энгийн яриа 40-50 децибел байдаг бол, чихэвчээр хөгжим сонсох, ярихад 80 децибел байдаг нь тоос сорогчийн дуутай тэнцэхүйц гэнэ. Хүн сонсголын эрхтэнээ хамгаалъя гэвэл 60 децибелээс дээш дуу чимээг сонсохгүй байх хэрэгтэй ажээ.
Мөн чихэвч хэрэглэхдээ 60 минутаас хэтрүүлэлгүй, дууны хэмийг мөн адил 60 хэмээс давуулахгүй байх шаардлагатай гэнэ. Сонсгол муудсанаар бусадтай харилцах харилцаанд саад учирч, тэнцвэр алдах, чихний шуугиан, нойргүйдэл үүсэх, ядрах зэрэг сөрөг үр дагавар тулгардаг байна.
Хүн амын дундах сонсгол бууралтын өвчнийг багасгахын тулд Монгол Улсын Засгийн газраас "Сонсгол бууралтаас сэргийлэх хөтөлбөр" хэрэгжүүлдэг боловч орон нутагт үйл ажиллагааны зардалд нь огт төсөв баталж өгдөггүй тул үр дүн гардаггүй байна. Сонсгол нөхөн сэргээх хагалгаа нь Улаанбаатар хотод 30 орчим сая төгрөгөөр хийгддэг тул иргэд эрүүл мэнддээ анхаарч хүүхдүүддээ чихэвч хэрэглүүлэхгүй байх, орчны дуу чимээг багасгахын тулд мод тарих хэрэгтэй ажээ.

Б.Оюун-Эрдэнэ