Боловсрол эзэмшихэд тулгамдаж буй асуудлыг хүүхдүүд өөрсдөө илэрхийлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-09-08 17:15:42

Сурч хөгжин, боловсрол эзэмшихэд нь ямар хүчин зүйл тулгамдаж буй талаар ерөнхий боловсролын сургуулийн сурагчид санаа бодлоо илэрхийлж эссэ бичнэ. “Боловсролын чанарт нөлөөлөх эрсдэлт хүчин зүйл, түүнийг бууруулах арга зам” хэмээх эссэ бичлэгийн энэ уралдааныг аймгийн Мэргэжлийн хяналтын газар “Хүний төлөө зөв тус” аяныхаа хүрээнд зарлажээ.

Мэргэжлийн хяналтын байгууллага, Боловсролын байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлж, сурагчдад тулгамдаж буй эрсдлийг тодруулах, боловсрол эзэмшүүлэхэд нөлөөлж буй хүчин зүйлийг бууруулах арга зам хайх, сурагчдын нийгмийн оролцоог нэмэгдүүлж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, санаа бодлоо илэрхийлж, оновчтой нэгтгэн дүгнэх чадварыг сайжруулахад дээрхи уралдааны зорилгыг чиглүүлсэн байна.

9 дүгээр сарын 15-нд уралдааныг дүгнэнэ. Хүүхдүүд дээрх сэдвээр санаа бодлоо 400 үгэнд багтаан илэрхийлж бичсэн байх ажээ.

Дундговь Т. Отгонтуяа

相关新闻
注释